Нэг удаагийн цэнэглэлтээр бүтэн өдрийн эрч хүч. 18 цаг хүртэл хөгжим тоглуулах боломжтой.
Цэнэг дуусах гэж байна уу? Fast Charge-аар ердөө 10 минут цэнэглэхэд дахин 2 цаг хөгжим сонсох боломжтой.
Жич: Дуугаралтын volume болон гэрэлээс хамааран цаг барилт өөр өөр байна
Гэнэт бороо орлоо ч санаа зовох хэрэггүй. IPX4 усны цацралтын хамгаалалттай тул гадаа ашиглаж байх үед бага зэргийн бороо, усны цацралтаас хамгаалагдаж, хөгжим тасралтгүй үргэлжилнэ. Жич: Зөөлөн шиврээ бороонд
Smart EQ горим нь тоглуулж буй контентын төрлөөс хамааран дуугаралтыг автоматаар тэнцвэржүүлнэ. Хөгжим эсвэл яриа аль нь давамгайлж байгааг бодит цаг хугацаанд таньж, EQ тохиргоог автоматаар өөрчилдөг.
Ингэснээр хөгжмийн зэмсгийн дуу баялаг, хүчтэй хэвээр байх бол хүний яриа цэвэр, тод, ойлгомжтой сонсогдоно. Хөгжмөөс podcast руу эсвэл буцаад хөгжим рүү шилжихэд ямар нэг тохиргоог гараар өөрчлөх шаардлагагүй.
JBL PartyBox 330-ийг хаана ч авч явахад хялбар байхаар бүтээжээ. Түгжигддэг сунгадаг бариулыг дээш татаж, speaker-ээ өргөн, бат бөх дугуйн дээр нь налуулаад л хүссэн газраа зөөвөрлөх боломжтой.
Гэрийн зочны өрөөнөөс хашаа, зуслан, гадаах үдэшлэг гээд хөгжим хэрэгтэй газар бүрт PartyBox 330-аа хялбархан авч яваарай.
Хүмүүс нэмэгдэх тусам дуугаралт ч илүү хүчтэй байх хэрэгтэй. Хоёр PartyBox 330-ийг хооронд нь холбож илүү өргөн stereo soundstage үүсгэх боломжтой.
Мөн JBL Auracast™ дэмждэг олон speaker-ийг нэг дор холбон, илүү том орон зайг хүчирхэг JBL дуугаралтаар дүүргээрэй.
USB-C оролтоор дуртай streaming болон karaoke апп-аасаа lossless audio тоглуулах боломжтой. Мөн optical input ашиглан телевизортойгоо холбож karaoke орчноо хялбархан бүрдүүлээрэй.
Үүнээс гадна микрофон болон гитар шууд холбох боломжтой тул karaoke, live performance зэрэгт ашиглаж, үдэшлэгийн тайзыг хүссэн хүндээ нээлттэй болгоно.
JBL PartyBox 330-ийн үйлдвэрлэлд хэрэглэгчийн хэрэглээнээс гарсан дахин боловсруулсан хуванцар ашигласан.
Мөн савлагааг FSC-certified цаасаар хийж, хэвлэлд нь шар буурцгийн гаралтай бэх ашигласан нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад чиглэжээ.
Үдэшлэгийн дунд speaker рүүгээ очиж тохиргоо хийх шаардлагагүй. JBL One App ашиглан PartyBox 330-аа зайнаас удирдах боломжтой.
Бүжгийн талбай дээрээсээ шууд дуу солих, тохиргоо хийх болон гэрлийн шоуг өөрчлөх боломжтой.

280 Вт-ын хүчирхэг JBL дуугаралтыг бүрэн мэдрээрэй. Хос 6.5 инчийн woofer нь цээж доргим хүчтэй, гүн басс гаргах бол хос 25 мм PEN dome tweeter нь хөгжмийн нарийн өнгө, аялгууг цэвэр тод хүргэнэ. Илүү өргөн soundstage-ийн ачаар дуу зөвхөн урд эгнээнд бус, орчин даяар жигд тархаж, цугласан хүн бүр JBL-ийн хүчирхэг дуугаралтыг мэдрэх болно.
AI Sound Boost нь тоглож буй хөгжмийг бодит цаг хугацаанд шинжилж, speaker-ийн driver-ийн хөдөлгөөнийг урьдчилан тооцоолсноор басс болон дууны хүчийг дээд хэмжээнд хүргэхийн зэрэгцээ дууны гажилтыг багасгана. Ингэснээр дуугаа хамгийн өндөр түвшинд хүртэл нэмсэн ч хүчтэй басс, цэвэр тод, эрч хүчтэй JBL дуугаралтыг хэвээр хадгална.


AI Sound Boost нь тоглож буй хөгжмийг бодит цаг хугацаанд шинжилж, speaker-ийн driver-ийн хөдөлгөөнийг урьдчилан тооцоолсноор басс болон дууны хүчийг дээд хэмжээнд хүргэхийн зэрэгцээ дууны гажилтыг багасгана. Ингэснээр дуугаа хамгийн өндөр түвшинд хүртэл нэмсэн ч хүчтэй басс, цэвэр тод, эрч хүчтэй JBL дуугаралтыг хэвээр хадгална.

Хөгжмийн хэмнэл бүрийг даган хамт бүжиглэх мэт хөдөлгөөнтэй футуристик гэрлийн шоу үдэшлэгийн уур амьсгалыг улам эрч хүчтэй болгоно. Долгиолон урсах гэрлийн эффект болон хүчтэй strobe гэрлүүд хөгжмийн хэмнэлтэй төгс синк хийнэ. Олон төрлийн гэрлийн хээ, эффектээс сонгон тухайн мөч, дуу хөгжим, үдэшлэгийн уур амьсгалд тохируулан гэрлээ өөрчлөх боломжтой.
Зээлээр авах төрлүүд