1.1 www.gadget.mn цахим худалдааны сайт нь “МИСУСКАЙ” ХХК-ийн албан ёсны бүтээгдэхүүн бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцлөөр тус онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.2 Хэрэглэгч нь www.gadget.mn цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар худалдан авалт хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.
1.3 Энэхүү үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэнд “МИСУСКАЙ” ХХК /цаашид Компани гэх/, бараа худалдан авахаар хандаж буй Хэрэглэгч хамтран хяналт тавина.
1.4 www.gadget.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрсэн буюу иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээдэд үйлчлэх ба насанд хүрээгүй, иргэний эрх зүйн чадамжгүй болон зарим, хязгаарлагдмал чадамжтай этгээд нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу худалдаа, үйлчилгээг авна.
1.5 Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.5.1 “Компани” гэдэгт www.gadget.mn вэб сайтийг өмчлөгч “МИСУСКАЙ” ХХК-ийг
1.5.2 “Хэрэглэгч” гэдэгт www.gadget.mn сайтад бүртгүүлсэн этгээдийг;
1.5.3 “Нийлүүлэгч” гэдэгт өөрийн өмчлөлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар www.gadget.mn вэб сайтад байршуулсан, Компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан этгээдийг тус тус ойлгоно.
2.1 www.gadget.mn вэб сайтад байршсан цахим худалдааны тэмдэгтүүд нь “МИСУСКАЙ” ХХК-ийн өмч бөгөөд худалдан борлуулж бараа бүтээгдэхүүний барааны тэмдэг нь тухайн барааны тэмдэг эзэмшигч компанийн өмч болно.
2.2 Энэхүү вэб сайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад хэлбэрээр ашиглахыг хориглоно.
2.3 Хэрэглэгч нь www.gadget.mn вэб сайтад бүртгүүлснээр үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
2.4 Хэрэглэгч нь www.gadget.mn вэб сайтад бүртгүүлэх, зээлээр бараа худалдан авах зорилгоор өөрийн хувийн мэдээллийг Компани болон хамтран ажиллагч банкинд олгохыг зөвшөөрсөн болно.
2.5 Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Компани болон тус вэб сайтын хөгжүүлэлт, систем ашиглалтыг хариуцаж буй компани хамтран хариуцна.
2.6 Хэрэглэгч нь www.gadget.mn вэб сайтад нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг Компани хариуцахгүй болно.
2.7 Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, санал, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
2.8 Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
Худалдан авалтын захиалга хийх:
3.1 Хэрэглэгч нь өөрийн емайл хаяг болон холбогдох системээр дамжуулан www.gadget.mn-д бүртгүүлснээр худалдан авалт хийх эрх үүснэ.
3.2 Хэрэглэгч www.gadget.mn вэб сайтад байршуулсан зааврын дагуу цахим дэлгүүрт бэлэн худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалтын захиалгыг хийнэ.
3.3 Хэрэглэгч www.gadget.mn цахим худалдааны вэб сайтыг ашиглан 7 хоногийн 24 цагийн аль ч үед хэдэн ч удаа захиалга хийж болно.
3.4 Хэрэглэгч нь захиалсан бүтээгдэхүүний үнийн дүнгээс гадна хүргэлтийн мөнгийг хамтад нь шилжүүлснээр захиалга баталгаажих болно. Хэрэв бүтээгдэхүүний төлбөрийг хийсэн ч хүргэлтийн төлбөрийг хийгээгүй тохиолдолд хүргэлт гарахгүй.
3.5 Хэрэглэгч нь хувь хүн, хуулийн этгээд аль нь байж болох бөгөөд их хэмжээний үнийн дүнтэй захиалга хийх тохиолдолд бараа худалдах, худалдан авах гэрээг тусгайлан бичгээр байгуулж болно.
Худалдан авалтын захиалгыг баталгаажуулах:
3.6 Хэрэглэгч нь худалдан авалтын захиалга хийснээс хойш 3 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг Компанийн дансанд бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна.
3.7 Захиалгын төлбөр 3 цагийн дотор Компанийн дансанд шилжээгүй тохиолдолд захиалга автоматаар цуцлагдана. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч захиалгыг дахин шинээр үүсгэнэ.
3.8 Хэрэглэгч 3 цагийн дотор төлбөрийг гүйцэтгээгүйн улмаас захиалга цуцлагдсанаас үүдэн бий болсон аливаа асуудалд Компани хариуцлага хүлээхгүй болно.
3.9 Компани нь хэрэглэгч захиалга хийх, төлбөр гүйцэтгэх, бараа хүлээж авах бүрд хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим шууданд болон бүртгэлтэй гар утсанд мэдэгдэл илгээнэ.
3.10 Хэрэглэгч нь худалдан авалтын захиалгын талаар ажлын өдрүүдэд 9:00-18:00 цаг, Бямба гарагт 11.00-17.00 цагийн хооронд утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах боломжоор хангагдана.
Захиалсан барааг хүргэх:
3.11 Хэрэглэгчийн худалдан авсан бараа орон нутгийн заагдсан цэгээс цааш гарах нэмэгдэл төлбөрийг хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч Гуравдагч компани хэрэглэгчээс тусдаа нэхэмжлэн авна.
3.12 Захиалгын барааны нөөц болон тээвэрлэлт хийх орон зай зэргийг харгалзан төлбөр гүйцэтгэгдсэн өдрөөс хойш 24 цагийн дотор Хэрэглэгчийн захиалсан барааг системд оруулсан хаягийн дагуу хүргэнэ.
3.13 Хэрэглэгч 14 цагаас өмнө захиалга баталгаажуулсан тохиолдолд А бүс дотор хүргэлт тухайн өдрийн 20:00 цагаас өмнө хүргэгдэнэ. Хэрэв 14 цагаас хойш захиалгаа баталгаажуулвал маргааш өдрийн 14:00 цагаас өмнө хүргэгдэнэ. Зарим нөхцөл байдал ( захиалсан бараа нь үлдэгдэл хүрэлцэхгүй, лизингийн гэрээ банкнаас шалтгаалан удаашрах зэрэг) -аас шалтгаалж хүргэлт удаашрах боломжтой.
3.14 Компани нь Хэрэглэгчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн ажлын байрны болон гэрийн хаягаар дараах журмын дагуу Улаанбаатар хот болон Хөдөө орон нутгийн хүргэлтийн үйлчилгээг үзүүлнэ.
3.14.1 Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах бүсүүдэд хийгдэх боломжтой байна. Үүнд:
3.14.2 Хөдөө орон нутгийн хүргэлт нь Монгол орны дараах аймаг бүсүүдэд хийгдэх боломжтой байна. Үүнд:
3.14.3 Орон нутгийн хүргэлт нь дээр дурдагдсан аймгуудын төв болон нэр заасан сумд 48 цагийн дотор хийгдэх бөгөөд орон нутгийн байршил, бараа бүтээгдэхүүний овор хэмжээнээс хамааран хүргэлтийн төлбөр системд автоматаар бодогдоно.
3.14.4 Хэрэглэгчийн хүсэлтээр дээр дурдагдсан цэгээс бусад газар захиалгаа хүргүүлэн авах боломжтой хэдий ч энэ тохиолдолд орон нутгийн заагдсан цэгээс цааш гарах нэмэгдэл төлбөрийг хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгч Гуравдагч компани хэрэглэгчээс тусдаа нэхэмжлэн авна.
3.15 Хэрэглэгч барааг хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаарыг /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба мэдээллийг дутуу, буруу бөглөснөөс үүдэн гарах аливаа хохирол болон захиалга хугацаа хоцорч хүргэгдэх эрсдлийг Хэрэглэгч хариуцна.
3.16 Хэрэглэгч нь хүргэлт хийгдэх байршилд барааг биечлэн хүлээн авч, холбогдох бичиг баримтанд гарын үсэг зурж баталгаажуулах ба хүргэлт хийгдэх үед холбогдох утсыг нээлттэй байлгах үүрэгтэй. Энэхүү үүргээ зөрчсөний улмаас үүдсэн аливаа хохирлыг Компани хариуцахгүй болно.
3.17 Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатсан тохиолдолд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.
3.18 Хэрэглэгчид хүргэгдсэн бодит бараа нь Вэбсайтад тавигдсан байгаа бараа бүтээгдэхүүний зураг, өнгө, мэдээлэл зэргээс зарим тохиолдолд зөрөх тохиолдол гарч болзошгүй бөгөөд энэ үед Компани нь тус барааг өөр бараагаар орлуулах, солиулах эсвэл төлбөрийг буцаан олгох сонголтыг Хэрэглэгчид олгох замаар шийдвэрлэнэ.
4.1 Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн www.gadget.mn вэб сайт нь худалдан авалтын захиалгыг хиймэгц бараа, хүргэлтийн нийт үнийн дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэнэ.
4.2 Хэрэглэгчийн хийсэн захиалга бүрд дахин давтагдашгүй худалдан авалтын захиалгын дугаар олгогдох бөгөөд “Миний Бүртгэл” хэсэгт захиалгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг байршуулна.
4.3 Захиалга хийгдсэнээс хойш 3 цагийн дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх ба нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр захиалга автоматаар баталгаажна.
4.4 Хэрэглэгч захиалгаа цуцлах тохиолдолд “Төлбөр буцаах хүсэлт”-ийг 8078-7000 бөглөснөөр төлбөрийг дараагийн ажлын өдөрт багтаан буцаан шилжүүлнэ.
4.5 Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг лизингийн үйлчилгээ буюу зээлээр худалдан авах хүсэлт банканд гаргаж банк зээл олгохоос татгалзсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг компанийн дансанд төлөгдсөн дүн буюу банкны шимтгэлийн дүнг хассан дүнгээр буцаан шилжүүлнэ.
4.6 Хэрэглэгч дансаар төлбөрийг шилжүүлэх үед гүйлгээний утгыг буруу хийж шилжүүлсэн тохиолдолд системд тухайн захиалга автоматаар баталгаажих боломжгүй ба үүнд Компани хариуцлага хүлээхгүй.
5.1 Компани нь Мисускай дэлгүүр болон www.gadget.mn онлайн худалдааны сайтаар борлуулагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүнд үйлдвэрийн албан ёсны БАТАЛГААТ ХУГАЦААГ олгодог.
5.2 Нийлүүлэгч нь өөрийн худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний баталгаат хугацаа, засвар үйлчилгээг өндөр түвшинд хийж гүйцэтгэх үүргийг бие даан хүлээх ба Компани үүнтэй холбогдсон аливаа хариуцлагыг хүлээхгүй болно.
5.4 Компани нь www.gadget.mn вэб сайтад бараа худалдан борлуулах Нийлүүлэгчидтэй тусгайлан гэрээ байгуулж, хэрэглэгчдэд баталгаат хугацаанд хамаарах засвар үйлчилгээг үзүүлэх үүргийг хүлээлгэсэн болно.
5.5 Тус сайтад байрлах бүх бүтээгдэхүүний мэдээлэлд баталгаат хугацаа заагдсан байх ба худалдан авсан барааны нэр төрөл ижил ч брэнд, загвараас хамааран баталгаат хугацаа харилцан адилгүй байж болно.
5.6 Хэрэглэгч худалдан авалт хийсэн тохиолдолд Баталгаат засварын хуудас бүтээгдэхүүний хамт дагалдан очих эсвэл сайтнаас барааны дэлгэрэнгүй мэдээлэл хэсгээс баталгааны нөхцөлтэй танилцана.
5.7 Тус баталгааны нөхцлөөр тухайн барааны баталгаат засварын хугацаанд илэрсэн эвдрэл, гэмтэл нь үйлдвэрийн доголдлоос шалтгаалсан тохиолдолд уг барааг хэвийн ажиллагаанд оруулан үнэ төлбөргүй засварлах буюу засварлах боломжгүй бол ижил төстэй бараагаар сольж өгнө.
5.8 Барааны гэмтлийг ажлын 3 хоногт оношлох бөгөөд гэмтлийн зэрэг, сэлбэг хэрэгслийн нөөцөөс хамааран засварлах хугацааг хэрэглэгчид мэдэгдэнэ. Хэрэв үйлдвэрийн гэмтэл нь засагдах боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд дараах арга хэмжээг авна. Үүнд:
5.8.1 Ижил төрлийн бараагаар солих;
5.8.2 Ижил бараа байхгүй тохиолдолд өөр барааг санал болгох;
5.9 Энэхүү үйлчилгээний нөхцлийн 5.8.1, 5.8.2-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн гэмтэлтэй барааны ашигласан хугацаа болон элэгдэл, хорогдлыг Компанийн дотоод журмын дагуу тооцон төлбөрийг суутган авна.
5.10 Худалдан авагчийн сонгосон бараа нь гэмтэлтэй барааны суутгал хассан дүнгээс их үнийн дүнтэй болсон тохиолдолд зөрүү төлбөрийг худалдан авагч хариуцна.
5.11 Худалдан авсан барааны баталгаат хугацаа, баталгааны нөхцлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.gadget.mn вэб сайтнаас авна.
5.12 Баглаа боодол болон бусад дагалдах жижиг эд ангиуд /холболтын кабель , батерей, цэнэглэгч, алсын удирдлага, цүнх, санах ойн карт г.м./ нь энэхүү баталгаат засварын нөхцөлд хамаарахгүй.
5.13 Баталгаат засвар үйлчилгээнд үл хамаарах нөхцлийг Баталгаат засварын хуудсанд зааснаар тодорхойлно.
6.1 Компани нь дараах тохиолдолд баталгаат засвар үйлчилгээ үзүүлэхгүй болно. Үүнд:
6.1.1 Хэрэглэгч өөрийн сонгосон тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэх үед учирсан аливаа эвдрэл , гэмтэл;
6.1.2 Тухайн эд ангид цахилгааны хэлбэлзэл, гал түймэр, үер ус, иргэний үймээн самуун болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан эвдрэл, гэмтэл;
6.1.3 Тухайн барааны зориулалтын бус цэнэглэгч, холбогч, батерей хэрэглэсэн болон цахилгааны тохиромжгүй эх үүсвэр болон хүчдэлд залгасны улмаас үүссэн гэмтэл;
6.1.4 Гарын авлага, зааврын дагуу болон зориулалтаар нь хэрэглээгүйгээс үүдсэн болон гадны механик эвдрэл, гэмтэл; /норгох, унагаах, цохих гм/;
6.1.5 Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа, үйлдлийн улмаас учирсан эвдрэл, гэмтэл;
6.1.6 Зэвэнд идэгдэх, радио идэвхит туяаны шарлагаас үүдэлтэй эвдрэл, гэмтэл;
6.1.7 Баталгаат засварын хугацаанд тухайн барааны эд ангийг эрх бүхий бус засвар үйлчилгээний төв болон хувь хүнээр засуулах гэж оролдсоноос үүдэлтэй эвдрэл, гэмтэл;
6.1.8 Хэвийн элэгдэл, хуучралттай холбоотой эвдрэл, гэмтэл;
6.1.9 Програм хангамж болон вирусээс үүдсэн аливаа эвдрэл, гэмтэл;
6.1.10 Барааны лацыг хөндсөн, бараан дээрх лац бүхий баталгаажуулсан эд ангийг зориулалтын бус өөр эд ангиар орлуулан тавьсан;
6.1.11 Уг баталгаат эрхийн хуудсыг өөрчилсөн, дууриалган үйлдсэн ,засварласан;
6.1.12 Баталгааны хуудсыг хаяж үрэгдүүлсэн;
6.1.13 Баталгаат хугацаа дууссан;
6.1.14 Барааг буцаасан.
7.1 Компани нь худалдан авсан барааны нийлүүлэлт, баталгаат хугацаатай холбогдуулан хэрэглэгчийн бизнесийн алдагдал болон алдагдсан боломжийн хариуцлагыг хүлээхгүй ба холбогдох дагалдах хэрэгслийг тасралтгүй нийлүүлэх, баталгаат бус засвар үйлчилгээг үзүүлэх үүрэг хүлээхгүй.
7.2 www.gadget.mn вэб сайт дээр байршсан бараа бүтээгдэхүүн нь Компани болон Нийлүүлэгчдийн өмчлөлийн зүйл байх бөгөөд хэн аль нь худалдах худалдан авах эрх зүйн харилцаанд үүсэх хариуцлагыг бие даан хүлээнэ.
7.3 Компанитай байгуулсан худалдан авалтын тусгай гэрээнд тохиролцсоноос бусад тохиолдолд худалдан авсан бараатай холбогдон гарах хариуцлага /нөхөн олговрын хэмжээ/ нь тухайн барааны нэхэмжлэхэд бичигдсэн үнийн дүнгээс илүүгүй байна.
8.1 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Мисускай худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
8.2 Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцно.