-4655a4-large-1773326528.jpg?h=ee4485c09c731b006224bbabbe69975f925d4c78)
-016fb4-large-1773326997.jpg?h=4cd7b0e974def6f4a0a29e56a91706bd88b1d7d7)
JBL нь хамгийн алдартай зөөврийн спикерүүдийнхээ дараагийн үе болох JBL Xtreme 5 болон JBL Go 5 загваруудыг албан ёсоор танилцууллаа.
Эдгээр шинэ загварууд нь илүү гүн басс, илүү чанга дуугаралт, шинэ загвар дизайн болон ambient edge lighting гэрэлтүүлгийн функцтэй болсон байна. Мөн хэрэглэгчийн туршлагыг сайжруулах зорилгоор AI болон илүү хялбар холболтын шийдлүүдийг нэвтрүүлжээ.
JBL Xtreme 5 нь шинэ акустик дизайнтай болж, dual tweeter, subwoofer хосолсноор өмнөх үеэсээ 30%-иар илүү хүчтэй дуугаралттай болсон.
AI Sound Boost технологи нь өндөр дууны түвшинд distortion багасгаж, SmartEQ Mode нь яриа болон хөгжмийн төрлөөс хамааран дууны тохиргоог автоматаар өөрчилдөг.
Мөн JBL Edge Light UI бүхий олон төрлийн гэрэлтүүлгийн горимтой бөгөөд 24 цаг хүртэл ажиллах батарейтай, нэмэлт boost горимоор 4 цаг нэмж ашиглах боломжтой.
JBL Go 5 нь өмнөх загвараасаа 10%-иар илүү чанга дуугаралттай болж, илүү гүн басс гаргах чадвартай болсон.
Шинэ hollow contour логотой дизайн нь дуугаралтыг сайжруулсан бөгөөд AirTouch функцийн тусламжтайгаар хоёр спикерийг нэг товшилтоор холбож stereo горимд ашиглах боломжтой болсон.
Батарейн хувьд 8 цаг ажиллах ба нэмэлт boost ашиглан 2 цаг нэмэх боломжтой.
Хоёр загвар хоёулаа ambient lighting-тэй бөгөөд асаалт, холболт, батарейн төлөв болон Auracast™ горимыг гэрлээр илэрхийлдэг.
IP68 стандартын ус, тоосны хамгаалалттай, хамгаалалтын резин ирмэгтэй тул гадна орчинд ашиглахад илүү тохиромжтой. JBL Xtreme 5 нь нэмэлт тогтвортой байдлыг хангах шинэ суурь хөлтэй болсон.
JBL Xtreme 5 нь хар, цэнхэр, camo өнгөөр 4-р сараас эхлэн худалдаанд гарна.
JBL Go 5 нь 7 өнгийн сонголттойгоор 5-р сараас худалдаанд гарах юм.